Powered By Blogger

Saturday, December 5, 2009

Сансарт биднээс өөр хүн байдаг уу?

Хүн төрөлхтөн үр удам нь 2768 жилийн дараа ямар болсон байх вэ гэдэг дүр зураг, бие бүтэцийг олж хараад айж эхэллээ. Саяхан Лос-Анжелосын их сургуулийн эрдэмтэд 2768 жилийн дараа хүний дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн байхыг нарийвчлан судалсан ажлынхаа дүр зургийг учир шалтгаантай нь хамт гаргаж ирсэн нь эдүгээ дэлхий нийтэд шуугиан тариад байгаа билээ. Уг судалгаанаас үзэхэд 2000 гаруй жилийн дараа цаг агаарын дулаарлаас шалтгаалан хүнд арьс үс гээч юм үлдэхгүй бололтой.

Атмосферийн давхаргад хуримтлагдсан хорт хаягдалд дасахын тулд хүний нүд яг л гахайных шиг, арьс нь үлэг гүрвэлийнх мэт ширүүн хуягтай, ясны бүтэц жижгэрч маш намхан, зан ааш нь согогтой гэмээр галзуу догшин болж хувирсан байх ажээ. Энэ судалгаанаас өмнө 1978 онд Буддын шашны хандмаа Линдатай хамтран Оксфордын их сургуулийн хэсэг эрдэмтэн мөн л нэгэн сонирхолтой судалгаа гаргаж ирж байсан билээ. Тэр нь мөн чанарын хувьд саяын судалгаанаас илүү сонирхолтой нэг ёсондоо өдгөө хүмүүсийг айлгаад байгаа үндэслэл хүртэл дотор нь багтсан дэлгэрэнгүй гаргалгаа байсан аж. Буддын шашны ертөнцийг үзэх хос ёсны нууц арга дээр суурилсан уг эрдмийн ажил нь сансарын уудам дахь хүний төрлүүд гэсэн нэртэй байв. Тэнд дурдахдаа энэхүү сав шимийн хязгааргүй сансарт хүний 612 янзын хэлбэр байдгаас нэг нь энэ дэлхийд оршин амьдарч буй хүмүүн бид юм гэсэн байлаа. Биднээс гадна 611 янзын хэлбэртэй тэгсэн мөртлөө яг л бидэн шиг сэтгэл зүрхтэй, хэл яриа, үйл хөдлөл, оюун ухааныг эрхэмлэсэн хүмүүс энэ ертөнцөд амьдардаг гэхээр үнэмшмээргүй. Жишээ нь тэнд тайлбарласнаар бол орчлонгоос зургаан галав буюу шинжлэх ухааны хэлээр 300 сая жилийн алсад орших сансарын ертөнцөд зургийн бийрээр дүрсэлвэл могой шиг толгойтой, адууных шиг бэлэг эрхтэнтэй, хувцас огт хэрэглэдэггүй, нэг төө хүрэхтэй үгүйтэй богинохон хөлтэй хүмүүс амьдардаг юмсанжээ. Төөхүрэхгүй богинохон хөлтэй тийм хүмүүс яаж алхаж явдаг юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл тэдгээр хүмүүс бие болон сэтгэлийн асар их хүчтэй тул маш хол үсрэн дүүлж бараг л нисч байгаа юм шиг хурдаар газар орныг туулдаг бөгөөд зөвхөн газар буухад нь л нөгөө хоёр хөл нь тулгуур болдог үүрэгтэй юмсанж. Энэ нь зөвхөн бидний үл мэдэх нэг л сансарын оршихуйд амьдарч буй хүний төрөл садангууд. Үүнээс гадна, арьсгүй нүцгэн, цул хад шиг бөгстэй, усан биетэй гээд л сансараар дүүрэн хүний төрөл, ах дүү хамаатан садангууд оршдог аж. Хэрвээ тэдэнд энэ орчлон дээр хүн гэдэг дөрвөн мөчтэй, бөөрөнхий толгойтой хүмүүс амьдардаг хэмээн бидний тухай яривал бас л үнэмшихгүй байх биз. Харь гаригийнхан гэж бидний нэрлэдэг тэрхүү үл мэдэгдэх сонин хачин биетэй амьтад хүртэл энэ сансар дахь хүний нэгэн төрөл гэхээр санаанд багтамгүй байгаа биз.

No comments:

Post a Comment