Powered By Blogger

Saturday, December 5, 2009

Dj Tiesto-н намтар



Дэлхийн номер нэг DJ Tiesto-гийн намтар уран бүтээлийн талаар товч өгүүлэх гэсэн юм. Энэ залуу маань 1969 оны 1 сарын 17нд Недерландын Бреда хотод төрсөн, trance, electronic dance урсгалаар уран бүтээлээ туурвидаг юм.

Түүний алдар хүнд 2000 оноос эхэлсэн бөгөөд ямар нэгэн хамтрагч DJ гүйгээр ганцаарчилсан тоглолт хийснээрээ анхдагч болж чадсан юм. Мөн ДЖ нарын түүхэнд анх удаа Олимпын тоглолтын (Афин 2004) нээлтэнд тоглосноороо транс хөгжмийн урсгалыг дэлхийн тавцанд гаргасан үйл явдал байлаа. Tiesto нь дэлхийн хэмжээний маш олон төрлийн шагнал авч байсан бөгөөд зах зухаас нь дурдвал Elements of life цомгоороо 2008 оны Grammy-д нэр дэвшсэн, DJ Magazine-аас тодорхойлдог "World’s No.1 DJ" өргөмжлөлийг 3 жил дарааллан (2002-2004 он) хүртсэн, Дэлхийн хэмжээний DJ нар дотроос хамгийн нэр хүндтэй нь бөгөөд бие даасан тоглолтон дээр нь 25000 хүн цугларч байснаараа бас л рекордыг эвдсэн юм.  За тэгээд энэ уран бүтээлчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан есны вэб сайт болох tiesto.com руу ороорой.

No comments:

Post a Comment