Powered By Blogger

Saturday, December 5, 2009

Телепат буюу бодлоо ямар нэгэн зүйл хэрэглэхгүйгээр хол зайд дамжуулах

Телепатия хамгийн их тархсан парапсихологийн үзэгдэл юм.Түүнийг нэг бус удаа үзсэн.Хамийн тод жишээ бол хүүхэд ба эхийн хооронд телепат холбоо юм.Өөрийнхөө хүүхдийг хайрласан жирийн нэгэн эх хүүхдэд нь аюул учрах аюулыг ямар ч хол зайнд байсан мэдэрдэг.Нэг нэгнийгээ хайрлаж дурласан хүмүүс нэгнийхээ сэтгэл зүйн байдлын өчүүхэн ч өөрчлөлтийг мэдэрдэг.

Телепат холбоонд хүний ухамсрын логик эхлэл нь бараг оролцоогүй байдаг,ихэвчлэн зөн совин үйлчилж байдаг.Ингэхдээ ийм хэлхээ холбооны оролцогчид нэг нэгэндээ бүрэн зохицох болдог.Хэдий тийм ч телепатийн туршилтыг хатуу шинжлэх ухааны хүрээнд тавих нь маш хэцүү юм.Энэ үндэслэлийг ашиглан үгүйсгэгчид телепат гэж тийм юм байдаггүй гэж нотолдог.1969онд Калифорнийн их сургуульд хэт мэдрэмтгий мэдрэмжийг орчин үед ю гэж үзэх бэ гэдэг олон улсын симпозиум болжээ.Түүн дээр Лосанжелес НЬю-Иорк Суссекс (Англи) хотуудын хооронд телепат нэвтрүүлгийн олон улсын туршилт амжилттай явуулсан тухай илтгэлийг тавьжээ.Туршилтын үр дүнг бодитойгоор шалгах дүрсийг тодорхой сонгох замаар бүртгэжээ.1971онд АНУ-ын хэвлэлүүд Аполлон-14 болон газар 2-ын хооронд Аполлон сарны експедицийн үеэр явуулсан дөрвөн телепат сеанс явуулсан тухай мэдээлжээ.Сансрын нисэгч Митчел дэлхийн орбитоос сар руу хөлөг нисэх гарааны үед телепат холбоо барихаар гарчээ.Дэлхийдээ эргэж ирээд тэдний дэлхий рүү дамжуулсан карт зенера гэдэг колодын 200 дүрснээс тавин нэг л таарчээ.Ийм тааралт тохиолдлын байх магадлал өчүүхэн бага -.00003 болно.Үүнээс гадна холбооны өөр суваг боломжгүй эсвэл дэмий хэрэггүй нөхцөл баидалд телепат холбоог бий болгох янз бүрийн туршилтууд дэлхий дахины өмнө тавигджээ.Түүний дүнд телепатийн холбооны зарчмын боломж нь туршилтаар батлагдсан байв.Ингэхдээ ийм холбооны суваг нь цахилгаан соронзон,таталцын орнуудад нөлөөнөөс гадуур оршиж байдгийг хоёргүй утгаар нотолжээ.Өнөөдөр АНУ-д болон Европын зарим оронд мэдээллийг телепатаар дамжуулах төхөөрөмж бий болгох ажлыг үргэлжлүүлэн хийж байна.Телепат холбооны туршилтын явцад хүн болгон ургамлын хоорондын био мэдээллийн контакт харьцааны фактыг тогтоожээ.Бүх амьд ертөнцийн гайхалтай нэгдмэл уялдаатай байдлыг нотолсон олон тооны фактыг цуглуулжээ.Судалгааны үр дүн нь ургамал амьтан,ургамал ургамал гэх мэтийн уялдаа холбооны шийдвэрлэх зүйл нь тодорхой обьектод зориулагдсан мэдээлэл болно.Ийм мэдээллийн зөөгч нь үйлдлийн дүрийн бүтэц байж болно,жишээ нь хүнтэй харьцаж байгаа тэр ургамал хоёр ургамалтай хийсэн туршилтын үр дүнтэй холбоотой хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлагдсан байж магадгүй.Ургамал тодорхой нөхцөл байдалд тийм бүтцийг бодитоор илрүүлэх биологийн датчик болдог юм.Мартынов гэдэг нэртэй сэтгэл зүйчийн үзэж байгаагаар иймэрхүү туршилтууд нь телепат холбоог харилцаандаа ашигладаг маш өндөр хөгжсөн ургамал байдаг гэсэн бодлыг өөрийн эрхгүй бодогдуулдаг.Ургамлын ертөнцөд төрөл доторхи болон төрөл хоорондын уялдаа холбоо байдаг байж магадгүй жишээ нь:Нэг ургамалд тохиолдсон гай зовлонг тэр хавийн том нутгийн ургамалууд мэдэрдэг.Телепатийн ойлголтонд зарчмийн хувьд бэрх төвөгтэй нарийн юм байхгүй л дээ.Бидний хэн нь ч өөр нэг хүнийг сонсох гэж оролдож болдог.Үүний тулд ямар нэгэн тусгай багаж төхөөрөмж хэрэггүй,харин зүгээр л өөрийн зөн совингоо залгаад л нэг хүн рүү төвлөрөх хэрэгтэй.Гэхдээ энэ бүлгийн эхлэлийг санаарай дурлалаас өөр сайн төвлөрөлт гэж байдаг уу?

No comments:

Post a Comment