Powered By Blogger

Saturday, December 5, 2009

Гиннессийн сонирхолтой амжилтаас…

Өнөөдрийг хүртэл “Амжилтын ном” - нд багтах гэж зүтгэж яваа олон олон хүн дэлхийн өнцөг бүрт хөдөлмөрлөсөөр байгаа. Энэ удаад мөн өмнөх амжилтуудийн цувралаас орууллаа.


1. Английн Лондон хотын 78 настай Изобел Варли дэлхийн хамгийн их шивээстэй эмээгээр тодорчээ. Тvvний толгойноос өсгий хvртэлх бvх бие нь өнгөт шивээсээр хучигдсан аж.
2. 33 настай америк эр Дональд Горскийг “биг-мак”-ийн хаанаар нэрлэжээ. Учир нь тэрбээр амьдралынхаа туршид 25 мянга гаруй “илчлэг бөмбөгийг” идсэн байна.
3. Лач хочтой африкийн эр vхэр дэлхийн хамгийн том эвэрнийхээ ачаар жагсаалын гуравт бичигджээ. Эвэрний угийн тойргийн хэмжээ нь 95,25 см.
4. Мэсний дор 64 удаа хэвтэж гоо сайхны хагалгаа хийлгэсэн Перу Улсын иргэн Фульвиа Селика Сигуас Сандовал. Тэрбээр телевизэд зvvдний тухай нэвтрvvлэг хєтєлдєг бєгєєд олон удаагийн хагалгааны ачаар өөртөө итгэх итгэлтэй болж Лим хотын захирагчийн сонгуульд нэрээ дэвшvvлж байжээ.

5. Хятадын 28 настай иргэн Юй Жэнхуань дэлхийн хамгийн vсэрхэг нэгэн. Тэрбээр гипертихоз өвчнөөр шаналаад буй. Тvvнийг хэвийн сонсголтой байлгахын тулд эмч нар байнга тvvний чихнээс асар их vс цэвэрлэх шаардлага гардаг.
6. Английн иргэн Гарри Тернер нvvрнийхээ арьсанд 153 хавчаар хатгаж чаджээ. “Уяхан” хочтой Гарригийн энэхvv амжилтад тvvний онцгой торгомсог арьс нөлөөлжээ. Уян налархай тvvний арьсны бяцхан хэсэгт ч хавчаар бөх тогтдог гэнэ.
7. АНУ-ын Жон ба Грэг Райс хэмээх ихрvvд дэлхийн хамгийн намхан /86 см/ төдийгvй баян ихэр гэнэ. Тэд vл хөдлөх хөрөнгийн компани, хувийн фирм, телевизийн студитэй бөгөөд сая саяын орлоготой.
8. АНУ-д амьдардаг 15,2 см урттай хамгийн жижиг нохой Heaven Sent Branly хочтой.
9. Хамгийн удаан vнсэлт. 19 настай америк охин Луиза Альмедовар 22 настай найз залуу Рич Лэнгмитэйгээ 30 цаг 59 минут 27 секундын турш тасралтгvй vнсэлцжээ.

10. Мөнхийн хайр: Английн иргэн Перси Эрроуемис эхнэр Флоренстойгоо өнгөрсөн жил хуримын 81 жилийн ойгоо тэмдэглэжээ. 100, 105 настай хосууд Гиннесийн амжилтын номд аугаа хайрын хvчээрээ багтаж чаджээ.

No comments:

Post a Comment