Powered By Blogger

Saturday, December 5, 2009

Уралын политехникийн отрядын оюутнуудийн үхэл.

1959онд Уралын Политекникийн Институтийн хэсэг оюутнууд Туйлын орчмын Уралын оргилд гарахаар явжээ.Холбоо барих товлосон хугацаа өнгөрсөн тул Ивдел хотоос эрлийн хэсэг гаргасан.Бүх хүмүүс үхсэн,тавыг нь 2-р сард малтан гаргаж,дөрвийг нь сард 5 малтаж гаргасан.
Энд уулын цаг уур тогтворгүй аюултай байх боловч энэ удаа мөрдөн шалгалтаар өөр дүр зураг тодорсон.

Юу гэвэл хагас өмсгөлтэй хүмүүсийн цогцос 1,5км цаана олдсон нь тэднийг ямар учир шалтгаан гуталгүйгээр гарч гүйхэд хүргэв,гүрвых нь толгой гэмтэж,энд тэнд хугарсан,гал түлэх модны мөчир,майхныг иртэй зүйлээр сийчсэн зэрэгт мөрдөн шалгалт хариу өгөөгүй.Ийм байдалд нутгийн удирдлага хачирхалтай хандсан,мөрдөн шалгалт мужийн намын хорооны удирдлага дор явагдсан.Хөвгүүдийн оршуулгад төрөл төрөгсдийг оролцуулаагүй,оршуулгын ажлыг прокурор удирдсан.Орон нутгийн сонинд нийтлэхэд намын байгууллагад ноён Хрущевын зөвшөөрөл хэрэгтэй байсан.Ямартай ч хэвлэлд юу ч гараагүй.Хотоор янз бүрийн цуурхал дэгдэж хөвгүүд Хант Мансын ариун газарт очсон тул тэдний нүдийг ухаж баримжаа алдуулсан л гэх.Он жил улирч эмгэнэлт үйл явдал мартагдаагүй,цаг үе өөр болж хандах хандлага өөрчлөгдсөн,харь гаригийн гийчид хөнөөсөн л гэнэ.Өөр тамааг бол оюутнууд явахын өмнө геологийн удирдах газраас газрын зураг авахыг хүссэн боловч тэнд хайгуул хийхийг зөвшөөрөөгүй гэж татгалзсан.Хожим мэдвээс Уралд цөмийн зэвсэг үйлдвэрлэн туршдаг газар цөөнгүй,оюутнууд цөмийн дэлбэрэлт өртөж нүдгүй болсон байж болох талтай.Үүнийг өөрсдийн санаачилгаар Владимир Рябков,Алексей,Елена Коськин нар тодруулан эрүү үүсгэн шалгасан боловч цацраг идэвхит бодистой холбоотой хэсэг алга болж мөрдөн шалгалтыг зогсоох тогтоол гарчээ.Уралын ажилчин сонины сурвалжлагч Кустанайд очиж тэрхүү тогтоолд гарын үсэг зурсан прокурор Ивановтай уулзаж хэн,яагаад нууцалсан бэ?гэхэд Би өөрөө нууцалсан,өөрөө дүгнэлтийг авч хаясан,бүх илүү зүйлийг авч хаяхыг даалгасан байсан гэжээ.Энэ эмгэнэл цацраг идэвх нөлөөлсөн үү?Бидний өнгөрсөн нууц илэрч буй өнөө үед энэ үйл явдал эргэж хандах хэрэгтэй.Политехникийн оюутнууд мөрдөлт явуулж байгаа ч ул мөр арилсан.Зөвхөн Дятлов ууланд нөхдийн дурсгалд зориулсан самбар л үлдсэн.Отрядын сүйрлийн нууц илрэх болов уу?

No comments:

Post a Comment