Powered By Blogger

Friday, October 23, 2009

Шүлэг


Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.

Wednesday, October 21, 2009

Зангиа зангидах


Ажил хэрэгч хүмүүс ихэвчлэн зангиа зүүдэг. Учир нь зангиа тухайн хүний эрхэлж буй ажил, тэр ч бүү хэл зан чанарыг нь хүртэл тодорхойлж өгдөг аж. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээдэг байна. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мен өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.

Англи хэлний дуудлагаа сайжруулахад анхаарах зүйл

Хэдийгээр энэ хорвоогийн бүх хүмүүсийн ярих, сонсох эрхтэн нь адил боловч нэг ижил авиаг улс үндэстнүүд өөр өөрийн авиа зүйн онцлогоороо янз бүрээр дуудаж хэлдэг.
Иймд англиар зөв ярьж өөрийгөө бусдад ойлгуулахын тулд
хамгийн түрүүнд анхаарах зүйл маань англи хэлний авиа зүй юм.
Англи үгсийг зөв хэлж, дуудлагаа сайжруулахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

Шоколад


Шоколад бол дэлхийд хамгийн нэрд гарсан бүтээгдэхүүний нэг бөгөөд хямралын үед ч гүйлгээ нь буурахгүй л байна.

"Шоколад" гэдэг үг нь ацтек ястны "сасаhuatl" (какахуатл) буюу "xocolatl" (ксoколатл) гэдэг үгнээс гаралтай бөгөөд "Гашуун ус" гэсэн утгатай ажээ. Шоколадыг какаоны буурцагнаас хийдэг. Ертөнцийн баруун хэсэгт үүнийг эсрэгээр КОКОА (Cocoa) гэж яагаад ч юм нэрлэдэг байна.

Какаоны мод чийглэг дулаан газарт ургадаг, үүний хамгийн их талбай нь Африкийн баруун зүгийн Гана, Кот-дИвуар, Нигери болон бусад хэд хэдэн улсын нутагт байдаг юм. Какаогийн модонд хальсан уут ургаж, нэг ийм уутанд какаоны 20-50 хүртэл ширхэг буурцаг байдаг ажээ.

Х.Болор-Эрдэнэ : Зүрхэнд үйлдвэрлэв

Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгаа бодоход тэр амьтай юм.

Б.Ринчен : Залуу нас

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?

Tuesday, October 20, 2009

Оддын нууцаас...


Ямагт үзэсгэлэн төгөлдөр харагдана гэдэг хүнд хөдөлмөр. Эмэгтэй хүн долоо хоног хүссэнээ идэж, буйдан дээр хэвтэсний эцэст юу болохыг төсөөл дөө. Долоо хоног бага хугацаа. Гэвч энэхэн хугацаанд гоо үзэмж нилээд хүчтэй цохилтонд өртөнө. Дор хаяад жин нэмэгдэнэ. Үүнтэй тэмцэхэд хамгийн багаар бодоход сарын хугацаа шаардлагатай. Тэгэхээр бурхны хишиг болох гоо үзэсгэлэнг хадгалж явах нь чухал. Дэлхийн одууд ч мөн жирийн эмэгтэйчүүдийн адил гоё сайхан харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Номонд байхгүй тэдний өвөрмөц аргаас сонирхъё.

Ханиалгаад байвал...


Хүүхэд ханиад хүрвэл сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хэрчиж, аяга түүхий сүүнд хийж сайн буцалгаад өдөрт 4-5 удаа уулга. -Ханиад хүрсэн тохиолдолд буцалгасан луувангийн шүүсийг зөгийн балтай хольж уу.

Та усанд орох дуртай юу?


Та өдрийн хүнд ажлын дараа эсвэл унтахын өмнө халуун усанд орох дуртай юу? Тоо бүртгэлийн мэдээгээр эмэгтэйчүүдийн аравны ес нь угаалгын онгоцонд орох дуртай бол харин эрчүүд эсрэгээр шүршүүрийг сонгодог.

Шилдэг дизайнерын 20 зөвлөгөө

Дэлхийд алдартай Calvin Klein загварын ордны захирал Кевин Кэрриган энэ жил өөрийн дөчин насныхаа ойг тэмдэглэсэн бөгөөд тэрбээр Cosmo сэтгүүлийн уншигчдад зориулан, энэ намрын загвар болон сэтгэлээ хэрхэн өөдрөг байлгах, хэрхэн өөртөө үргэлж итгэлтэй явах талаар зөвлөгөө өгч байна.

Бүсгүй таны шүүгээнд байх ёстой 10 хувцас


1. Цув
Өвдөг хүртэл урттай загвар сайтай цувыг хавар намар болон зуны өглөө орой өмсөж болно.

2. Нэг сайн хослол
Юбка, пиджак, өмдний хослсл, маш сайн хийцтэй, ялангуяа пиджак нь. Үүнийг хосоор нь болон салган олон тохиолдолд өмсөж болно. Өнгө нь хэт хурц тод биш байх нь олон хувцастай харагдахад тусална.

Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл


Сэтгэл зүйчид бидний цүнхэн доторх эд зүйлсээр зан чанарыг нь “мэргэлэх” тун дуртай байдаг. Тэгээд ч эмэгтэй хүн бүрт цүнхэлж явдаг “шүтээн” гэж бий. Энэ нь тэдний сэтгэл санаа, зан чанар, амьдралын хэв маяг, сонирхлоос хамаардаг гэх. Таны цүнхэнд харин жинхэнэ моодны бүсгүйн авч явдаг арван зүйл бий болов уу.

Авьяасыг хөгжүүл


Өнөөдөр дэлхийн хэмжээнд 15 сая еврей үндэстэн байдаг нь дэлхийн хүн амын өчүүхэн хувьд хүрнэ. Гэтэл Нобелийн шагналтнуудын 30% нь еврейчүүд байдаг гээд боддоо. Гэвч еврейчүүдийн бусад үндэстнээс давуу ухаантай байдаг нь зөвхөн генетикийн хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай. Тэд хүүхдүүдээ багаас нь шаргуу суралцах, аливаа юманд бодитой хандах, зорилгодоо хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллахад сургадаг. Еврейчүүд амьдрах байраа байнга өөрчилж байснаас хүүхдүүд нь гадаад хэл сурах, танихгүй нөхцөл байдалтай хурдан дасан зохицох шаардлага гарч ирнэ. Тэд хүүхдүүдээ хүний сурсан юмыг хэн ч булааж авч чадахгүй гэсэн үзлээр хүмүүжүүлдэг байна.

Овог нэр


Хүн төрөлхтний нэг эрхэм ёс бол дуудах нэрийг үр хүүхдэдээ хайрлах явдал билээ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Эрдэнэт хүний биеийг олоод эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж хамгаалж явах талаар өвөг дээдэс минь урт хугацааны туршид хойч үедээ хэлж сургасаар ирсэн билээ. Тиймээс ч нэр хугарахаар яс хугар, Хүн нэрээ тогос өдөө хэмээн сургасаар иржээ. Монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн нэр өгөх ёсыг дурдвал:

Танд хэрэгтэй болов уу


Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Sunday, October 11, 2009

Цагаан толгойн түүх

Sequoya was a Cherokee Indian who invented an alphabet that his people to read and write their own language.
Sequoya was born in Tennessee in 1770, the son of an Indian mother and a white father.
Sequoya was first a hunter, but after a hunting accident he became trader. Sequoya had no education, but he knew that reading and writing were important. He began to work on an alphabet for the Cherokee language. In 1823, after 12years of work, his alphabet was ready. It consisted of symbols for 85 sounds that make up the Cherokee language.