Powered By Blogger

Wednesday, October 21, 2009

Зангиа зангидах


Ажил хэрэгч хүмүүс ихэвчлэн зангиа зүүдэг. Учир нь зангиа тухайн хүний эрхэлж буй ажил, тэр ч бүү хэл зан чанарыг нь хүртэл тодорхойлж өгдөг аж. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээдэг байна. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мен өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.Тэр тусмаа зангиагаа өмссөн цамцтайгаа өнгө хослуулж, эсвэл өнгийг нь уусгаж зүүх нь "моод" болсон. Хурц, тод өнгөтэй зангиа ч бас хоцрогдоогүй. Эрчүүд зуны улиралд цайвар ногоон, цэнхэр, цагаан өнгийн цамц ихэвчлэн өмсдөг. Харин намар ягаан, шаргал зэрэг завсрын өнгийг тод зангиатай хослуулан өмсөх нь элбэг. Ийм өнгийн цамц, зангиа гэгээлэг харагдуупахаас гадна эрч хүч, жавхаалаг байдлыг бэлэгддэг байна. Эрвээхэй зангиаг тэр бүр зүүгээд байх нь ховор. Өнгөний хувьд ихэнхдээ нэг л өнгөөр дагнадаг. Харин урлаг соёлын арга хэмжээнд сонгодог урлагийн дуучин, эрэгтэй бүжигчид ихэвчлэн зүүдэг байна. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр бүсгүйчүүд найз залуу, ханьдаа бэлэг дурсгах гэдэг. Эрчүүдэд аваад өгчих зүйл тэр бүр олон байдаггүй ч сонголтоо хийх мөчид эргэлздэг. үнэртэй ус, асаагуур, хэтэвч зэргээс хэтрэхгүй. Тэгвэл зангиаг цамцтай цуг бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Эрчүүдийн зарим нь костюм өмсөж, зангиа зүүхээс татгалздаг. Тэд зангиа зангидаж чадахгүй ч байх тохиолдол байдаг. Ер нь эрчүүд зангиагаа ажилдаа явахаасаа өмнө эзэгтэй нараар зангидуулаад гарахыг хүсдэг аж. Зангиаг олон янзаар зангидах арга бий. Тэр бүгдийг сураад авахад илүүдэхгүй.

No comments:

Post a Comment