Powered By Blogger

Tuesday, October 20, 2009

Шилдэг дизайнерын 20 зөвлөгөө

Дэлхийд алдартай Calvin Klein загварын ордны захирал Кевин Кэрриган энэ жил өөрийн дөчин насныхаа ойг тэмдэглэсэн бөгөөд тэрбээр Cosmo сэтгүүлийн уншигчдад зориулан, энэ намрын загвар болон сэтгэлээ хэрхэн өөдрөг байлгах, хэрхэн өөртөө үргэлж итгэлтэй явах талаар зөвлөгөө өгч байна.

1 Энэ намар дэлхийн загварын ертөнцөд орос стиль, хэв маяг хит болж байгаа. Орос стиль бол хээнцэр байдал, секси төрх, чөлөөт хэв маягийн бэлэгдэл. Иймд хэрвээ өөр аль нэг улс оронд амжилт гаргахыг хүсч байгаа бол үүнийг санаж явахад илүүдэхгүй.

2 Загварын шинэ урсгал, хэв маягийг сонирх, турш. Гэхдээ өөрийн стильд хэзээд үнэнч бай.

3 Энэ намрын хувьд таныг сэтгэл өөдрөг, бардам явахад зөөлөн даавуун материалтай, цэмцгэр өө сэвгүй оёдол загвар бүхий, график хээтэй хувцас тус болно.

4 Өдөр тутмын хувцаслалтын хувьд сайн хийцтэй, чанартай жинс хамгийн тохиромжтой. Хэрвээ бүр топ харагдахыг хүсвэл ажил хэрэгч стилийн нимгэн цамц, хантаазтай хослуулан өмс. Ингэвэл илүү эмэгтэйлэг, дур булаам харагдана.

5 Хэрвээ цаг үеэ дагасан, хөнгөн, секси харагдахыг хүсвэл Calvin Klein –ны намрын загваруудаас хараарай.

6 Мөн зөөлөн кашемир свитер таны гардеробт заавал байх ёстой шүү.

7 Ёс төдий чамирхал нь бүдүүлэг харагдуулах болно.

8 Хамгийн шилдэг аксессуар бол таны инээмсэглэл.

9 Өөрийн гардеробоо бүрдүүлэхдээ хувцасныхаа стиль, нямбай оёдол, чанарт онцгойлон анхаарлаа хандуул

10 Хар өнгөнөөс бэргэх хэрэггүй. Энэ намрын өнгө нь хөх туяатай гүн саарал, аметист буюу цэнхэр башига чулууны гүн ягаан өнгө, тэгээд мэдээж хилэн хар өнгө.

11 Шагайгаар татсан түрийтэй ботильон загварын гутал энэ намар ид моод байна. Гэхдээ замшен материалтай.

12 Энэ намрын хамгийн гол зүйл бол өө сэвгүй эсгүүртэй кашмерин пальто. 13 Үнэртний хувьд нууцлаг үнэртэй сүрчиг сонгохыг зөвлөе.

14 Хуурамч, дуураймал эдийг худалдан авах гэхийн хэрэггүй. Дуураймал эд нь тэнэг дүр төрхийг бүрдүүлдэг тул сайн, моодны хувцсыг ямар нэг брендийн дэлгүүрээс л худалдан ав.

15 Өөрийн бодол санааг илэрхийлэхээс битгий эмээ. Энэ нь таны стильтэй адил зөвхөн чиний л юм. Өөр хэний ч биш.

16 Аялалаар явахад таны чемоданд зайлшгүй байх гурван чухал зүйл гэвэл сонгодог загварын жинс, элдэв чамин гоёлгүй энгийн хослол, тэгээд ном.

17 Амьдралыг хөнгөн талаас нь хар. Сайн хошигнол бэрхшээлтэй байдлыг хөнгөвчилнө.

18 Урлагийн шинэ бүтээл, шинэ архитектур, шинэ интерьерын талаар байнга мэдлэгтэй явж байх хэрэгтэй. Энэ нь таныг цаг үетэйгээ зэрэгцэн алхахад тусална.

19 Өөрийн наснаасаа хэзээ ч битгий эмээ. Өөртөө итгэлтэй эмэгтэй хэзээд бусдыг гайхишруулж, шагшин магтуулж чаддаг.

20 Өөртөө итгэлтэй байх нь үнэтэй даашинз, гоо үзэсгэлэнгээс ч илүү үнэтэй зүйл.

No comments:

Post a Comment