Powered By Blogger

Tuesday, October 20, 2009

Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл


Сэтгэл зүйчид бидний цүнхэн доторх эд зүйлсээр зан чанарыг нь “мэргэлэх” тун дуртай байдаг. Тэгээд ч эмэгтэй хүн бүрт цүнхэлж явдаг “шүтээн” гэж бий. Энэ нь тэдний сэтгэл санаа, зан чанар, амьдралын хэв маяг, сонирхлоос хамаардаг гэх. Таны цүнхэнд харин жинхэнэ моодны бүсгүйн авч явдаг арван зүйл бий болов уу.


Гоо сайхны “мини салон”
Өглөө бүрийг эмэгтэй хүн нүүр будалтаар эхэлдэг. Тэгээд ч тэрүү өөртөө итгэлтэй алхлах тэдний царайнаас “өглөөний эхлэлийг" тольдон харах мэт болдог юм. Ажил дээр, офистоо хаана ч эгзгийг нь олоод л энгэсэг түрхэн, хөмсгөө янзалж, уруулаа будаж амждаг. Хаана ч байсан эмэгтэй хүн төрөлх зөнгөөрөө тансаг сайхан руу тэмүүлдэг. Тиймээс, бүсгүй хүний цүнхэнд зайлшгүй байх зүйлийн нэг нь толь, уруулын будаг, энгэсэг, хөмсөгний харандаа бүхий гоо сайхны хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн гоо сайхны “мини салон”.


Маникюрын хэрэглэл
Бүсгүй хүний гар, хуруу нь нүүр царайнаас нь дутахааргүй халамж анхаарал өдөр тутмын арчилгааг шаарддаг. Заримдаа маникюр хийж засч янзалсан хумс санаандгүй гэмтэх тохиолдол цөөнгүй. Тиймээс бүсгүйчүүд гэнэтийн тохиолдолд “түргэн тусламж " үзүүлэх маникюрын хэрэглэлийг цүнхэлж явдаг юм.

Хумсны будаг
Гарынхаа гоо сайхныг хадгалахад хумсны будаг хамгаас чухал. Түүнгүйгээр ер нь гоо сайхан харагдаж чадна гэж үү? Гэхдээ халцархай хумсны будагтай гар хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Гараа нуух газар ч олддоггүй биз дээ. Хэрвээ та цүнхэндээ хумсны будагтай явбал ийм таагүй байдлаас өөрийгөө хялбархан аварна.

Сам
Сам бол бүх л үеийн туршид эмэгтэй хүний хамгийн хайртай эд зүйл нь байсаар ирсэн. Тиймдээ ч сам нь тэдний цүнхний нэг халаасыг эрх дархтай нь аргагүй “эзэгнэдэг” юм. Гар доор сам байхгүй бол яах тухай төсөөлж байв уу? Мэдээж, моодны ямар ч бүсгүй сэгсийсэн үстэй явахгүй нь лав. Үсээ гараараа самнаж болох ч үүнийг эрчүүд л илүү “таашаадаг”.

Үсний лак

Ажил дээрээ санаандгүй байтал шинэхэн танил чинь үдийн зоогонд урих эсвэл захирал тань яаралтай дуудаж болно. Энэ тохиолдолд үсээ богино хугацаанд янзлахад үсний лак л тус болдог. Иймээс бүсгүйчүүдийн цүнхнээс үсний лак олоход гайхах зүйлгүй.

Алчуур, салфетк
Рыцариуд өөрийн нэр бүхий хатгамалтай алчуурыг биедээ авч явдаг байсан гэх. Тэд энэхүү алчуураа таалагдсан хатагтайн урд санаандгүй мэт унагаснаар бүсгүйн анхаарлыг өөртөө татдаг байж. Харин орчин үеийн бүсгүйчүүд цүнхэндээ алчуур хийхээ мартдаггүй. Бас чийгшүүлсэн салфетк цүнхэлж явахад хамгийн тохиромжтой. Угаахгүй, хэрэглэхэд эвтэй. Усгүй үед чийгшүүлсэн салфетк цүнхэнд байхад санаа зовох ямар ч асуудалгүй болно.

Үнэртэй ус
Үнэртэй ус нь эмэгтэй хүнд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл. Тиймээс тэд дуртай үнэртэй усаа заавал ч үгүй цүнхэлж явдаг. Үнэртэй усыг зөвхөн эрчүүдэд зориулж бус бас өөртөө зориулж авч явдаг юм шүү.

Тэмдэглэлийн дэвтэр
Хэдийгээр комьпютерийн технологи өндөр хөгжсөн цаг үе ч гэлээ амьдралын тодорхой агшинд тэмдэглэлийн дэвтэр заавал үгүйлэгддэг. Тиймээс эмэгтэй хүн цүнхэндээ түүнд зориулсан зайг заавал гаргадаг юм. Тэмдэглэлийн дэвтэр дээр ирээдүйн төлөвлөгөө, утасны жагсаалт, худалдан авах эд зүйлсийн жагсаалтаас эхлээд юу эс байх вэ.

Гар утас
Гар утасгүйгээр амьдралын бүх л агшинг төсөөлөхөд бэрх болжээ. Цүнхэнд гар утсанд зориулсан тусгай халаас хүртэл бий. Эмэгтэй хүний хувьд яг толь адил хэрэгцээтэй зүйл бөгөөд түүнгүйгээр нэг ч алхах боломжгүй гэтэгтэй та санал нийлэх байх.

Түрийвч
Мөнгөө та хаана хадгалдаг нь тийм ч сонин биш л дээ. Гэхдээ түрийвчгүй цүнхийг төсөөлөх боломжгүй. Түрийвчийг цүнхтэйгээ хослуулан худалдан авч болно. Эсвэл тусад нь ч авч болно. Түрийвч нь мөнгө хадгалахад эвтэйхэн төдийгүй нэрийн хуудас, бөгж, ээмгээ хадгалахад эвтэйхэн. Бас хайртынхаа зургийг.

No comments:

Post a Comment