Powered By Blogger

Tuesday, October 20, 2009

Та усанд орох дуртай юу?


Та өдрийн хүнд ажлын дараа эсвэл унтахын өмнө халуун усанд орох дуртай юу? Тоо бүртгэлийн мэдээгээр эмэгтэйчүүдийн аравны ес нь угаалгын онгоцонд орох дуртай бол харин эрчүүд эсрэгээр шүршүүрийг сонгодог.
Зөвлөгөө
1.Та усанд орохын өмнө биеэ бүхэлд нь сойзоор эсвэл бие угаагчаар сайн үрээрэй. Ингэснээр арьсны хуурай, үхсэн эд унаж, чийг арьсны гүнд нэвтрэх болно. Түүнээс гадна цусны эргэлт сайжирч, арьсанд хүчилтөрөгч ба тэжээллэг бодисууд сайн шингэж, арьс ягаан өнгөтэй болж, эрүүлжилнэ. Гэхдээ эмзэг арьстай экземтэй хүнд энэ арга таарахгүй.
2.Хэт халуун усанд орж болохгүй. Харин тусгай зориулалтын сүүтэй ус бол хэзээ ч халуудахгүй. Учир нь сүүний протеин ба өөх тос арьсыг чийглэж, халуун усны нөлөөг саармагжуулдаг. Ийм усанд ороход арьс нялх хүүхдйинх шиг зөөлөн, гөлгөр болдог.
3.Сарнай, мэлрэг, шимтэглэй, лавандаа зэрэг цэцгийн дэлбээг орох усандаа хийхэд тайвшруулах, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цэцгийн дэлбээний оронд тийм үнэртэй саван хийж болно.
4.Усанд орсны дараа алчуураар биеэ үрж, арчиж болохгүй, тэгвэл бүх үр дүн нь алга болно. Иймээс зөвхөн маш зөөлөн үслэг алчуураар усыг нь шингээж авна. Арьс үл ялиг чийглэг байх ёстой.
Туршлагатай гоо засалчид өдөрт хоёр удаа биед чийгшүүлэх тос түрхэх ёстой гэж үздэг. Ялангуяа усанд орсны дараа арьсаа яльгүй чийгтэй байгаа үед сүүний лосьон сайн түрхэх хэрэгтэй. Сүү биенд маш ашигтай, сайхан нөлөө үзүүлдэг.
Энэ танд тустай

No comments:

Post a Comment