Powered By Blogger

Tuesday, October 20, 2009

Бүсгүй таны шүүгээнд байх ёстой 10 хувцас


1. Цув
Өвдөг хүртэл урттай загвар сайтай цувыг хавар намар болон зуны өглөө орой өмсөж болно.

2. Нэг сайн хослол
Юбка, пиджак, өмдний хослсл, маш сайн хийцтэй, ялангуяа пиджак нь. Үүнийг хосоор нь болон салган олон тохиолдолд өмсөж болно. Өнгө нь хэт хурц тод биш байх нь олон хувцастай харагдахад тусална.



3. А хэлбэрийн, бvстэй даашиз
Туранхай, жижиг хөхтэй бvсгvйчvvлд зохидог. Өнгө, урт, материал нь янз бvр байж болно. Харин тарган махлаг бол бvгдийг ил тодоор харуулна гэдгийг бvv мартаарай. Өндөр өсгийтэй туфльтэй өмсвөл их зохимжтой.

4. Жинс
Таны шvvгээнд заавал байх ёстой эд. Тvvнийг зах руу явахдаа, гэрт цэвэрлэгээ хийх, хvvхэдтэйгээ шалан дээр тоглохдоо ч өмсөж болно. Маш олон төрлийн джинс байдаг тул дуртай загвараа сонго. Жинсийг цамц, свитертэй ч өмсөж болно.

5. Нарийхан урт юбка
Биеийн хэлбэрийг харуулж, улам гоолиг нарийхан мэт болгодог. Ийм юбка нугалаас халаасгvй байвал дээр, гэхдээ ардаа эсвэл хажуудаа цахилгаантай байвал зохино. Ийм юбкыг цамц, пиджак, хантаазтай хослуулж өмсвөл тохиромжтой.

6. Пиджак
Хар өнгийн пиджак илvv зохимжтой. Тэгвэл та тvvнийг өмд буюу банзалтай өмсөж болно. Их энгийн загварыг сонгоорой, гэхдээ өөрийн өмсдөгөөс том размерын пиджаз бvv өмс. Пиджакны дотуур янз бvрийн цамц, бие барьсан свитер, мөн өвдөг хvрсэн нарийхан банзал, шулуун, доогуураа дэрвэгэр банзал өмсөж болно. 7. Битvv даашинз: Биеийн хэлбэрийг сайн гаргасан, гэхдээ хэт бариу биш, энгэр нь Х хэлбэрийн бол аятайхан. Ханцуйтай ханцуйгvй байж болно. Хамгийн гол нь даашинзаа биед маш сайн тааруулах хэрэгтэй. Тvvн дээр өндөр өсгийтэй туфль өмсөж, гоёл зvvлтээ сайн тохируулна.

8. Ханцуйгvй бие барьсан топ ноосон майк
Гоолиг сайхан бие галбиртай бvсгvйд маш сайхан зохино. Тэгээд ч ийм майкийг хөхөвчгvй өмсдөг. Харин та хvсвэл пиджакны дотуур өмсөөрэй. Тvvнээс гадна ийм топ майкан дээр ямар ч өмд, богино өмд, богино юбка өмсөж болно.

9. Цагаан цамц
Эр хvний сонгодог загварын захтай цамц эмэгтэйчvvдэд их зохидог. Ийм цамцыг өмдөн дотуураа хийж эсвэл гадуур тавьж өмсөнө, мөн хэдэн товчийг тайлж, ханцуйгаа шамлаж өмсөж vзээрэй. Хамгийн гол нь цамц цав цагаан байх ёстой. Эрэгтэй загварын цамцыг өмд, пиджак, зангиа эсвэл хvзvvний алчууртай өмсөөрэй.

10. Богино ноосон цамц
Бариу өргөн ямар ч байж болно, өндөр эсвэл Y хэлбэрийн захтай, нарийхан эсвэл дэрвэгэр ханцуйтай. Хамгийн гол нь vvнийг жилийн аль ч улиралд өмд, юбка, жинстэй өмсөж болно. Танд л эвтэй таатай бол болоо.

No comments:

Post a Comment