Powered By Blogger

Tuesday, October 20, 2009

Ханиалгаад байвал...


Хүүхэд ханиад хүрвэл сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хэрчиж, аяга түүхий сүүнд хийж сайн буцалгаад өдөрт 4-5 удаа уулга. -Ханиад хүрсэн тохиолдолд буцалгасан луувангийн шүүсийг зөгийн балтай хольж уу.

-Хий ханиалгаад байвал өндөгний шарыг бага зэрэг архи чихэртэй хольж найруулаад өлөн элгэн дээрээ уу.
-Хий ханиалгаад байвал алимны шүүсийг зөгийн балтай хольж уу.
-Хий ханиалганд нэг ширхэг улаан лууванг голоор нь нүхлээд зөгийн балаар дүүргэж гал дээр шараад өдөрт нэг ширхэгийг халуунаар нь ид.
-Хавар цагт туссан ханиаданд хус модны шүүс уу.
-Хэрэв ханиад хүрсэн бол 10 ширхэг сонгино, нэг булцуу сармисыг жижиглэн хэрчиж, түүхий сүүнд хийж буцалгаад бага зэрэг зөгийн бал нэмж цаг тутамд нэг халбагыг уу.
-Ойр ойрхон ханиагаад байвал цагаан болон улаан луувангийн шүүсийг ижил хэмжээтэй сүү, зөгийн балтай найруулж хоолны халбагаар өдөрт 5-6 удаа уу.
-Ханиалга намдахгүй бол цайны хоёр халбага цөцгийн шинэ тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага арвайн гурил, цайны хоёр халбага зөгийн бал зэргийг хольж цаг тутамд уу.
-Салхинд цохиулж ханиад болон хатгаа авсан бол мөстэй хүйтэн усанд хөлөө нэг минут дүрээд дараа нь дулаан оймс өмсөж гэр дотроо 15 минут зогсолтгүй нааш цааш яв.
-Хамрын ханиад шуухинааг дарагдахгүй бол сармисны шүүс шингээсэн хөвөнгөөр хамраа бөглө.

No comments:

Post a Comment